Хаус Мастер

ТАНЫ МӨРӨӨДЛИЙН ХАУСЫГ БҮТЭЭНЭ

Бидний тухай

ТАНИЛЦУУЛГА

ГЭРЭЛТ ӨРГӨӨ ХАУС ХХК нь 2012 онд амины орон сууц барих, засварлах, барилгын засал чимэглэл, гадаад худалдааны чиглэлээр байгуулагдсан. Байгуулагдсан цагаас Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 40 гаруй амины орон сууц хаусыг захиалагчийн шаардлагад нийцүүлэн барьсан байна. Манай компани гүйцэтгэсэн ажил болгондоо 3 жилийн баталгаат хугацаа өгч дээрх хугацаандаа сервис үйлчилгээг бүрэн хариуцан ажилладаг. Бид жилд 5-6 захиалга авдаг бөгөөд захиалагчдын сэтгэл ханамж болон ажлын гүйцэтгэлд анхааран ажилладаг. Чанартай гүйцэтгэл, ирээдүйн амжилт гэсэн зорилго тавин жил бүрийн ажлаа дүгнэдэг.

Дэлгэрэнгүй үзэх

Хаус хийц, Технологи

Манай компани нь Мак-ийн блок өрөгт ханын бүтээцтэй, өндөр нягттай хөөсөн фасадтай, хучилтын хавтангаар хучиж, Монгол базальтын дулаалгатай, канад технологийн ханын угсармал бүтээцтэй, мөн дээвэр нь угсармал декра төмөр, гал тогооны өрөө болон ариун цэврийн өрөөний автомат агааржуулалтын системтэй, камин зуухны яндан байршуулах боломжтой, Цонх констракшны эрчим хүчний хэмнэлттэй Low-e түрхэцтэй 3-н давхар шилтэй дулаан цонхыг санал болгодог. Гадна хаалганууд Орос улсын чанартай хүйтэнд тэсвэртэй цельсийн -55 градуст дулаанаа хадгалдаг Торекс хаалга суулгаж өгдөг. Гадна хөөсөн фасадаа Польш улсын гоёлын чулуугаар өнгөлдөг. Өнгөний өргөн сонголттой.