ТАНИЛЦУУЛГА
“ГЭРЭЛТ ӨРГӨӨ ХАУС” ХХК нь 2012 онд амины орон сууц барих, засварлах, барилгын засал чимэглэл, гадаад худалдааны чиглэлээр байгуулагдсан. Байгуулагдсан цагаас Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 40 гаруй амины орон сууц хаусыг захиалагчийн шаардлагад нийцүүлэн барьсан байна. Манай компани гүйцэтгэсэн ажил болгондоо 3 жилийн баталгаат хугацаа өгч дээрх хугацаандаа сервис үйлчилгээг бүрэн хариуцан ажилладаг. Бид жилд 5-6 захиалга авдаг бөгөөд захиалагчдын сэтгэл ханамж болон ажлын гүйцэтгэлд анхааран ажилладаг. Чанартай гүйцэтгэл, ирээдүйн амжилт гэсэн зорилго тавин жил бүрийн ажлаа дүгнэдэг.
АЛСЫН ХАРАА
Бид 2025 ондоо хүлэмжийн хийг бууруулахад чиглэгдсэн пассив шинжийг агуулсан шинэ технологийн хөгжил шингээсэн хаус, амины орон сууцуудыг барьж бүтээлч хандлагатай чанарыг эрхэмлэгч салбартаа өрсөлдөхүйц байгууллага байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО
Бид хүний амьдрах орчин амьсгалах агаарыг эрүүл байлгахын тулд чанартай барилгын материалын зөв сонголтыг захиалагчдад санал болгоно.
Захиалагчдын сэтгэл ханамжийг ямагт дээдлэн эко амьдрах орчин тав тухыг бүрдүүлнэ.
УРИА
Таны тав тухтай амар амгалан амьдрах орчныг бид цогцлооно.
БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Манай компани нь үндсэн 10 ажилтантай амины орон сууц хаус барих нь улирлын шинж чанартай байдаг тул бид гэрээт ажилчидтайгаа тогтвортой ажиллах гэрээ байгуулан 6-8 жил хамтарч ажиллаж ажил нь гарт нь орсон туршлагатай чадварлаг бригадуудтай. Барилга угсралтын инженерийн 2 бригад тус бүр 4 туслах ажилтантай, Цахилгаан монтаж, халаалт хариуцсан техникчийн бригад 4 туслах ажилтантай, Мужааны бригад 4 туслах ажилтантай, Засал чимэглэлийн бригад 4 туслах ажилтантай нийт үндсэн болон гэрээт 35-40 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.
БИДНИЙ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛУУДААС






