Манай компани нь Мак-ийн блок өрөгт ханын бүтээцтэй, өндөр нягттай хөөсөн фасадтай, хучилтын хавтангаар хучиж, Монгол базальтын дулаалгатай, канад технологийн ханын угсармал бүтээцтэй, мөн дээвэр нь угсармал декра төмөр, гал тогооны өрөө болон ариун цэврийн өрөөний автомат агааржуулалтын системтэй, камин зуухны яндан байршуулах боломжтой, Цонх констракшны эрчим хүчний хэмнэлттэй Low-e түрхэцтэй 3-н давхар шилтэй дулаан цонхыг санал болгодог. Гадна хаалганууд Орос улсын чанартай хүйтэнд тэсвэртэй цельсийн -55 градуст дулаанаа хадгалдаг Торекс хаалга суулгаж өгдөг. Гадна хөөсөн фасадаа Польш улсын гоёлын чулуугаар өнгөлдөг. Өнгөний өргөн сонголттой.
Бид үүдний гонхны багана, шат, довжоо зэргийг гантиг чулуугаар өнгөлнө. Барилгын суурь нь хөрсний шинжилгээнд тохирсон арматурчлалтай. Барилга угсралтын инженерийн тооцоолсон зураг төслийн дагуу хийгдсэн. Бат бөх төмөр бетон суурь хийцтэй. Автомат хаалгатай дулаан граштай. Дотор өрөөний хаалганууд цэвэр модон дотоод үйлдвэрийн хаалгануудтай. Финланд улсын обой, Белги улсын эко паркетин шал, халаалтыг Турк улсын ган дотортой панелиар шийдэж өгсөн. Та обой, паркет, плитагаа өөрийн хүссэн өнгөөрөө сонгох боломжтой. Та ариун цэврийн өрөөний тоноглолоо Rans, Jomoo гэх мэт сонголтоо хийн тоноглуулах боломжтой. Манай халаалтын тогоо Герман улсын Бульдерс брэндийн тогоо, мөн Герман улсын бойлер санал болгодог.




























